Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос манангаас болж салют буудах ёслолоо хойшлуулжээ

Хоёр оны заагт Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод гэнэт их хэмжээний манан бууснаас үүдэн салют буудуулах ёслолыг хойшлуулсан байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгос манангаас болж салют буудах ёслолоо хойшлуулжээ
Умард Солонгос манангаас болж салют буудах ёслолоо хойшлуулжээ. Зураг: МҮОНРТ

Хоёр оны заагт Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод гэнэт их хэмжээний манан бууснаас үүдэн салют буудуулах ёслолыг хойшлуулсан байна. Тус хотын иргэд салют буудуулахыг үзэхээр хүсэн хүлээж байсан ч 31-ний орой 18 цагийн орчимд өтгөн манан хотыг бүрхжээ. Хотын зарим хэсэгт үзэгдэх орчин 30 метрээс бага болж, хязгаарлагдсан байна. Иймээс салют буудуулах ёслолыг нэг хоногоор хойшлуулж, өчигдөр орон нутгийн цагаар 21 цагт буудуулжээ.

Тус улсын төрийн мэдлийн төв телевиз энэ ёслолыг орон даяар шууд дамжууллаа. Умард Солонгост шинэ оны баяр гурван хоног үргэлжилдэг. Манан будангаас үүдэлтэйгээр салют буудуулах ёслол нь хойшлогдсон ч тус улсын ард иргэд цана чаргаар гулгах, бүжиглэж цэнгэх зэргээр шинэ оноо баяр хөөр дүүрэн угтан авчээ. Умард Солонгос Японы колоничлолоос чөлөөлөгдсөний дурсгалд зориулан өнгөрсөн онд цагаа 30 минутаар ухраасан юм. Иймээс тус улсад 2016 он өмнөх жилүүдийнхээс 30 минутаар хожимдож айлчилжээ.

Хуваалцах