Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос олон улсын ажиглагчдад цөмийн зэвсэгтэй нь танилцах боломж олгоно

Умард Солонгос улс цөмийн зэвсгүүдээ олон улсын ажиглагчдад үзүүлэхийг анх удаагаа зөвшөөрөөд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгос олон улсын ажиглагчдад цөмийн зэвсэгтэй нь танилцах боломж олгоно
Умард Солонгос олон улсын ажиглагчдад цөмийн зэвсэгтэй нь танилцах боломж олгоно. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос улс цөмийн зэвсгүүдээ олон улсын ажиглагчдад үзүүлэхийг анх удаагаа зөвшөөрөөд байна. Түүнчлэн тив алгасагч пуужингуудаа ч устгахад бэлэн гэдгээ илэрхийлснийг нь Японы Асахи эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн дамжуулсныг Риановости нийтэлсэн байна. АНУ Умард Солонгосын удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотойгоор Умардын цөмийн хөтөлбөрийг устгах нөхцөл, арга замын талаар хэлэлцэж байгаа юм.

Өнгөрсөн сарын сүүлчээр АНУ-ын тагнуулын төв газрын ажилтан, цөмийн судлаач мэргэжилтэн гээд нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй баг Умард Солонгост 7 хоногийн хугацаагаар ажилласныг энэ дашрамдАсахи мэдээлсэн. Тэдний Пхеньян дахь уулзалт хэлэлцээний үр дүнд Умард Солонгос тив алгасагч баллистик пуужингуудаа устгахыг зөвшөөрч, олон улсын шинжээчдийг нэвтрүүлэхээ амласан тухай мэдээлж байна. Одоо цөмийн зэвсгээ устгах хугацааны талаар талууд хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл ч байна.

Хуваалцах