Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос орчин үеийн “Жишиг” хотхоныг барьжээ

Умард Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг энэ хотхоныг орчин үеийн соёл иргэншлийн загвар болсон газар гэдгийг онцолжээ. Цанаар гулгах зам, спортын заал зэргийг агуулсан энэ цогцолборт 4000 айл

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгос орчин үеийн “Жишиг” хотхоныг барьжээ
Умард Солонгос орчин үеийн “Жишиг” хотхоныг барьжээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг энэ хотхоныг орчин үеийн соёл иргэншлийн загвар болсон газар гэдгийг онцолжээ. Цанаар гулгах зам, спортын заал зэргийг агуулсан энэ цогцолборт 4000 айл өрх амьдрах боломжтой. Аль ч чиглэлдээ 2-3 км-ын талбайд хотхоныг барих ажил бүрэн дуусаагүй байгаа ч нээлтийн ёслол ийнхүү болжээ.

450 гаруй барилгыг шинээр барьсан бол бусад нь сэргээн засварлагдсан юм байна. Хотхоныг бүтээн босгох ажил гурван үе шаттайгаар явагдаж байгаа төдийгүй 2020 оны 10-р сард бүрэн дуусах төлөвтэй байна.

Орчин үеийн соёл иргэншлийн загвар болсон энэ хотоос холгүйхэнПэкту гэх ариун дагшин уул байрладаг юм. Энэ уулыг Умард Солонгосын удирдагч агсан Ким Ир Сенийн мэндэлсэн газар гэх мэдээлэл байдаг.

Хуваалцах