Умард Солонгос шахалт дарамтаа нэмэгдүүлэхийн оронд яриа хэлэлцээний үйл явцад шилжихийг ОХУ уриалж байна
ОХУ, АНУ ын Гадаад хэргийн сайд нар Солонгосын хойгийн нөхцөл байдлын тухай хэлэлцсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ үеэр Солонгосын хойгийн хурцадмал байдлыг зохицуулахын тулд хориг арга хэмжээний хэлээс яриа хэлэлцээний үйл явцад нэн даруй шилжих шаардлагатай байгааг онцолсон
Мэдээллийн алба

ОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Солонгосын хойгийн нөхцөл байдлын тухай хэлэлцсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ үеэр Солонгосын хойгийн хурцадмал байдлыг зохицуулахын тулд хориг арга хэмжээний хэлээс яриа хэлэлцээний үйл явцад нэн даруй шилжих шаардлагатай байгааг онцолсон байна.
Сергей Лавров Рекс Тиллерсон нар энэ асуудлыг өчигдөр утсаар ярихдаа хэлэлцсэн байна. 2 улсын гадаад хэргийн сайд Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шаардлагуудыг зөрчиж байна гэдгийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрцгөөсөн байна.
Гэхдээ Оросын гадаад хэргийн сайд Солонгосын хойгийн хурцадмал байдалд Вашингтоны түрэмгий байр суурь, бүс нутагт цэргийн хүчээ зузаатгаснаар шийдэж болохгүйг онцгой анхааруулсан байна. Үүний зэрэгцээ 2 улс стратегийн тогтвортой байдалтай холбоотой асуудлуудаар яриа хэлэлцээгээ идэвхжүүлэхээр тохиролцсон байна. Үүнд Украины зүүн нутгийн нөхцөл байдал, Минскийн гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудал багтаж байгааг Оросын гадаад хэргийн яамнаас танилцуулсан мэдээлэлд тэмдэглэсэн байна.a


















