Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос шинэ төрлийн пуужингийн хөдөлгүүрийн туршилт хийжээ

Умард Солонгос шинэ төрлийн тив алгасагч пуужинд ашиглах боломжтой хөдөлгүүрийн туршилт хийсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгос шинэ төрлийн пуужингийн хөдөлгүүрийн туршилт хийжээ
Умард Солонгос шинэ төрлийн пуужингийн хөдөлгүүрийн туршилт хийжээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос шинэ төрлийн тив алгасагч пуужинд ашиглах боломжтой хөдөлгүүрийн туршилт хийсэн байна. Энэ талаар АНУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар туршилтыг өнгөрсөн лхагва гарагт хиймэл дагуул хөөргөх үеэрээ хийсэн байж болзошгүй гэжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Умард Солонгос шинэ төрлийн пуужингийн хөдөлгүүрийн эхний туршилт хийсэн гэдгийг АНУ нотолсон гэж Америкийн Засгийн газраас өгсөн мэдэгдэлд онцолсон байна. Тухайн үед баллистик пуужингийн шинэ төрлийн хүчтэй хөдөлгүүрийн туршилтыг амжилттай хийсэн талаар "Пхеньян" мэдэгдэж байсан юм байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнгөрсөн ням гарагт болон даваа гарагт Умард Солонгосын зүүн хойд хэсэгт байрлах цөмийн туршилтын талбайд цэргийн болон техник хэрэгслийн идэвхтэй хөдөлгөөн сансрын хиймэл дагуулын авсан зурганд ирсэн нь тус пуужингийн хөдөлгүүрийн туршилттай холбоотой гэж онцолсон байна.

Хуваалцах