Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос "цэрэггүй бүс" рүү цэрэг илгээх шийдвэрээ хойшлуулжээ

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын иргэд Умард Солонгосын удирдагчдыг шүүмжилсэн олон мянган ухуулах хуудсыг агаарын бөмбөлгөөр БНАСАУ-ын хил давуулан илгээсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгос "цэрэггүй бүс" рүү цэрэг илгээх шийдвэрээ хойшлуулжээ
Умард Солонгос "цэрэггүй бүс" рүү цэрэг илгээх шийдвэрээ хойшлуулжээ. Зураг: МҮОНРТ

2018 оноос хойш хоёр Солонгосын харилцаа сайжирч байсан ч саяхнаас эргэн муудаж эхлээд байна. Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын иргэд Умард Солонгосын удирдагчдыг шүүмжилсэн олон мянган ухуулах хуудсыг агаарын бөмбөлгөөр БНАСАУ-ын хил давуулан илгээсэн юм.

Үүний дараагаар Пхеньян Сөүлийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэний дотор цэрэггүй бүс рүү цэрэг илгээх төлөвлөгөө багтаад байжээ. Тэгвэл энэ асуудлаарх уулзалтыг Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун удирдан явуулсан байна. Умард Солонгосын Армийн Төв Хороо цэрэггүй бүс рүү цэрэг илгээх төлөвлөөг хойшлуулахаар болсон талаар тус улсын төрийн хэвлэл мэдээлжээ.

Хуваалцах