Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос Өмнөд Солонгосыг гэрээгээ зөрчлөө гэж буруутгав

Өмнөд Солонгос АНУ-тай хамтран бага хэмжээний цэргийн сургуулилт хийж байгааг шүүмжилж, даваа гарагт Умард Солонгосын Ажилчны намын хэвлэлд "Сөүл Солонгосын хойгт зөрчил маргааныг багасгахад чиглэсэн гэрээгээ зөрчлөө " гэж мэдээлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгос Өмнөд Солонгосыг гэрээгээ зөрчлөө гэж буруутгав
Умард Солонгос Өмнөд Солонгосыг гэрээгээ зөрчлөө гэж буруутгав. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос Өмнөд Солонгосыг гэрээгээ зөрчлөө гэж буруутгалаа. Өмнөд Солонгос АНУ-тай хамтран бага хэмжээний цэргийн сургуулилт хийж байгааг шүүмжилж, даваа гарагт Умард Солонгосын Ажилчны намын хэвлэлд "Сөүл Солонгосын хойгт зөрчил маргааныг багасгахад чиглэсэн гэрээгээ зөрчлөө " гэж мэдээлсэн байна.

Харин Өмнөд Солонгосын талаас саяхан сэргээсэн цэргийн сургуулилтаа “Аюулгүй байдлын үүднээс хийж байгаа. Үүнийгээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгдээд байна.

Хоёр тал цэргийн зөрчил мөргөлдөөнийг зөөлрүүлэх шийдвэрээ үргэлжлүүлсээр байна. Амралтын өдрүүдэд талууд хилийн зурваст байгуулахаар тохиролцсон сөргөлдөөнгүй бүсээс цэрэг зэвсгээ гаргаж дуусчээ. Мөн энэ бүс дэх цэргийн 22 байрлалаас 20-ыг нь устгажээ.

Мөн Умард болон Өмнөдийнхөн хилийн зурвас дахь итгэлийн хөндийн буюу Панмунжомоос газрын "мина" ухаж гаргах ажиллагааны талаар шинэ мэдээлэл өгчээ. Даваа гарагт Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ бүс дэх Умардын талаас газрын 600 гаруй "мина" гаргаж авсан байна.

Харин Өмнөдийн талаас "мина" олдоогүй гэсэн байна. Талууд өнгөрөгч есдүгээр сард хоёр улсын төрийн тэргүүнийг Пехньянд уулзах үеэр ийм тохиролцоонд хүрсэн юм.

Хуваалцах