Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос өндөр технологийн зэвсгүүдийн туршилт хийжээ

Умард Солонгост өндөр технологийн зэвсгүүдийн туршихад тус улсын удирдагч Ким Жон Ун оролцсон тухай хэвлэлүүд мэдээлж байна. энэ нь тактикийн зориулалттай саяхан боловсруулж бүтээсэн зэвсгүүд гэдгийг тэмдэглэсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард  Солонгос  өндөр технологийн зэвсгүүдийн туршилт  хийжээ
Умард Солонгос өндөр технологийн зэвсгүүдийн туршилт хийжээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгост өндөр технологийн зэвсгүүдийн туршихад тус улсын удирдагч Ким Жон Ун оролцжээ. Энэ нь тактикийн зориулалттай саяхан боловсруулж бүтээсэн зэвсгүүд гэдгийг тэмдэглэсэн байна. Умардын төв телевизээр өндөр технологийн хамгийн орчин үеийн зэвсгүүдийн туршилт Үндэсний батлан хамгаалах хүрээлэнгийн талбайд болсныг мэдээлсэн юм.

Мөн туршилтууд маш амжилттай болсныг ч онцолсон байлаа. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 2017 оны 11 дүгээр сараас хойш анх удаагаа зэвсгийн туршилтад оролцож байгаа нь энэ юм. Тэр үед Пхеньян тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийж байсан. Өмнөд Солонгосын хэвлэлүүд Пхеньян Вашингтоны хооронд дахь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн яриа хэлэлцээ зогсонги байдалд орчихсон үед Умард Солонгосын тал зэвсгийн туршилт хийж байна гэдгийг онцлон сануулж байна.

Өнгөрсөн 6 дугаар сарын 12 нд болсон АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны уулзалт хэлэлцээгээр хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлууд хомсхон байгаа юм.

Хуваалцах