Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос Япон тэнгисийн зүг бага тусгалын хоёр пуужин хөөргөжээ

Умард Солонгос улс пүрэв гарагт Япон тэнгисийн зүг бага тусгалын хоёр пуужин хөөргөлөө гэж Японы Засгийн газар мэдэгдлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгос Япон тэнгисийн зүг бага тусгалын хоёр пуужин хөөргөжээ
Умард Солонгос Япон тэнгисийн зүг бага тусгалын хоёр пуужин хөөргөжээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос улс пүрэв гарагт Япон тэнгисийн зүг бага тусгалын хоёр пуужин хөөргөлөө гэж Японы Засгийн газар мэдэгдлээ. “Пуужингууд манай эдийн засгийн бүсэд хүрээгүй. Үндэсний аюулгүй байдалд шууд аюул заналхийлэл учруулаагүй” гэж Японы Засгийн газрын төлөөлөгчийн хэлснийг “Киодо” агентлаг дамжуулсан юм.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооноос ч Умард Солонгосыг зүүн зүг үл мэдэгдэх хоёр төхөөрөмж хөөргөсөн гэж өмнө нь мэдэгдсэн билээ. Пуужингуудыг Умард Солонгосын Вонсан хотоос Япон тэнгисийн зүг пүрэв гарагийн 05 цаг 34 минут, 05 цаг 57 минутын үед хөөргөж, пуужингууд 430 км орчим нисчээ. Өмнөд Солонгосын тал нөхцөл байдлыг ажиглаж, цэргийн бэлэн байдалд байна гэжээ.

Харин АНУ-ын зүгээс бага тусгалын нэг пуужин хөөргөсөн нь тодорхой байна гэсэн мэдээлэл өгчээ. Умард Солонгос улс хамгийн сүүлд тавдугаар сарын 9-нд зүүн чиглэл рүү пуужин хөөргөсөн юм.

Хуваалцах