Умард Солонгос Японы удирдагчдыг нэр заан буруушаав
Умард Солонгос Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Гадаад хэргийн сайд Таро Коно нарыг нэр заан буруушаав. Тодруулбал, Умард Солонгосын төрийн төв телевизээр тус улсын
Мэдээллийн алба

Умард Солонгос Японы Ерөнхий сайд АбэШинзо, Гадаад хэргийн сайд ТароКоно нарыг нэр заан буруушаав. Тодруулбал, Умард Солонгосын төрийн төв телевизээр тус улсын Гадаад хэргийн яамны судалгааны хүрээлэнгийн мэдэгдлийг дамжуулсан байна. Тус мэдэгдэлд, Японы Ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд нар Умард Солонгосын эсрэг дарамт шахалтаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэж уриалсныг буруушааж байгааг тэмдэглэсэн байна.
Японы Ерөнхий сайд Балтын орнуудын удирдагчидтай уулзах үеэрээ, Харин гадаад хэргийн сайд Канадын гадаад хэргийн сайдтай уулзахдаа Умардын цөмийн болон пуужингийн асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр, Умард Солонгос хэдийгээр Өвлийн олимпын наадамд тамирчдаа оролцуулахаар Өмнөд Солонгосын талтай өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээж нааштай алхам хийсэн ч тус улсад үзүүлж байгаа дарамт шахалтаа сулруулж болохгүй гэж үзэж байгаагаа Японы Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар илэрхийлж байсныг нь ийнхүү Умардууд буруушааж байна.
Мөн Умард Солонгост үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэх нь тус улсыг бодлого байр сууриа өөрчлөхөд хүргэнэ гэж буруу бодож байгааг ч мэдэгдэлдээ онцолжээ.


















