Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгосыг үй олноор хөнөөх зэвсгийн хөгжил дэвшилд хүрсэн гэв

Умард Солонгос өчигдөр пуужингийн шинэ хөдөлгүүр туршсаныг бид мэдээлсэн. Тэгвэл Өмнөд Солонгосын батлан хамгаалахын яамнаас үүнтэй холбоотойгоор өнөө өглөө мэдэгдэл гаргалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард  Солонгосыг үй  олноор хөнөөх зэвсгийн  хөгжил  дэвшилд  хүрсэн гэв
Умард Солонгосыг үй олноор хөнөөх зэвсгийн хөгжил дэвшилд хүрсэн гэв. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос өчигдөр пуужингийн шинэ хөдөлгүүр туршсаныг бид мэдээлсэн. Тэгвэл Өмнөд Солонгосын батлан хамгаалахын яамнаас үүнтэй холбоотойгоор өнөө өглөө мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд Умардыг үй олноор хөнөөх зэвсгийн хөгжил тодорхой дэвшилд хүрчээ хэмээн дүгнэсэн байна.

Мөн Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд Умардын пуужингийн туршилт хийдэг талбайгаас авсан зургуудад дүн шинжилгээ хийгээд шинэ хөдөлгүүрийн тив алгасагч баллистик пуужин хөөргөхөд ашиглах боломжтой гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа аж. Гэхдээ бүрэн дүгнэлт хийхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай байгааг онцолжээ.

Өчигдөр Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг Пхёнан Пукто муж дахь Сохэ талбайгаас пуужингийн шинэ төрлийн хөдөлгүүрийг туршсанаа мэдээлсэн юм. энэ туршилтад тус улсын залуу удирдагч Ким Жон Ун байлцсан бөгөөд тэрээр пуужингийн үйлдвэрлэлд шинэ сэргэн мандалт ирснийг онцлон тэмдэглэсэн тухай мэдээлж байсан юм. Мөн хэвлэлүүд Пхеньян хамгийн сүүлд 2016 онд ийм төрлийн туршилт хийж байсныг сануулж байна.

Хуваалцах