Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгосын албаны төлөөлөгчид нутаг буцлаа

Пёнчаны өвлийн олимпын наадамд олон орны төр засгийн тэргүүн, засгийн газрын гишүүд тамирчдаа дэмжихээр, албан уулзалтууд хийхээр Өмнөд Солонгост хүрэлцэн ирсэн байгаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгосын албаны  төлөөлөгчид нутаг буцлаа
Умард Солонгосын албаны төлөөлөгчид нутаг буцлаа. Зураг: МҮОНРТ

Пёнчаны өвлийн олимпын наадамд олон орны төр засгийн тэргүүн, засгийн газрын гишүүд тамирчдаа дэмжихээр, албан уулзалтууд хийхээр Өмнөд Солонгост хүрэлцэн ирсэн байгаа. Гэхдээ Ким Жон Уны дүү охин тэргүүтэй Умард Солонгосын албан ёсны төлөөлөгчид олимпын их наадмын хамгийн онцгой, хүндтэй зочин нь байлаа. Умард Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт Өмнөд Солонгост ирсэн бол өчигдөр орой нутаг буцсан байна.

Ким Ё Чон болон Умард Солонгосын албаны бусад төлөөлөгчид Пхеньян рууКим Жон Ун-ы хувийн онгоцоор Пхеньяныг зорьсон тухай Ассошэйтэд Пресс мэдээлж байна. Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга КимЁн Нам, тус улсын Хөдөлмөрийн намын төв хорооны сурталчилгаа, суртал ухуулга эрхэлсэн газрын орлогч дарга, залуу удирдагчийн дүү Ким Ё Чон, Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хорооны дарга РиСонГвон, Умард Солонгосын спортын хорооны дарга ЧхвеХви нар багтсан байсан юм.

Өмнөд Солонгост 3 өдөр айлчлах хугацаанд нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч МуЖэИн, Ерөнхий сайд Ли НакЁн нар тэднийг хүлээн авч уулзсан. Хөх ордонд хийсэн уулзалтын үеэр хөндсөн гол үйл явдал нь Ерөнхийлөгч МунЖэИнийг Умард Солонгост айлчлахыг урьсан асуудал болж байлаа. Үүнтэй холбоотойгоор 2 Солонгосын 3 дахь удаагийн дээд уулзалт хийх тухай эрчимтэй хэлэлцэж эхэллээ. Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсыг үүсгэн байгуулж, удирдсан Ким овогтноос анх удаагаа Өмнөд Солонгост айлчилж байгаа Ким Ё Чон багтсан нь онцгойд тооцогдож байсан юм. Тус улсын албан ёсны төлөөлөгчдийн тухайд Өмнөд Солонгосоос өөр улс орны төлөөлөгчидтэй албан уулзалт хийгээгүй байна.

Хуваалцах