Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгосын бас нэг цэрэг Өмнөд Солонгос руу зугтан гарчээ

Умард СОлонгосын бас нэг цэрэг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт зутан орж ирсэн. Тэрээр 2 Солонгосыг заагладаг цэрэггүй бүсээр манантай байгааг далимдуулан Өмнөд руу зугтсан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас дөнгөж түрүүхэн албан ёсоор мэдэгдсэнийг бидний албан ёсны эрхтэйгээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгосын бас нэг цэрэг Өмнөд Солонгос руу зугтан гарчээ
Умард Солонгосын бас нэг цэрэг Өмнөд Солонгос руу зугтан гарчээ. Зураг: МҮОНРТ

Умард СОлонгосын бас нэг цэрэг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт зутан орж ирсэн. Тэрээр 2 Солонгосыг заагладаг цэрэггүй бүсээр манантай байгааг далимдуулан Өмнөд руу зугтсан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас дөнгөж түрүүхэн албан ёсоор мэдэгдсэнийг бидний албан ёсны эрхтэйгээр хүлээн авдаг Ассошэйтэд пресс дамжууллаа.

Умард Солонгосын бага тушаалын цэрэг өглөөний 8 цагийн орчимд Өмнөд Солонгосын хамгаалалтын цэрэг дээр ирсэн байна. Энэ удаад Умард Солонгосын талаас түүнийг хориглож зогсоохоор гал нээгээгүй байна. Хилийн цэргүүдэд нь ямар нэгэн сэжигтэй гэхээр хөдөлгөөн ч илрээгүй байна. Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас Умардынг цэрэг оргон зайлсан асуудлыг мөрдөн шалгаж эхлээд байна.

Ийнхүү 2017 он гарснаас хойш Умардын 4 цэргийн албан хаагч Өмнөд Солонгос руу зугтан гараад байна. Үүнээс өмнө 11 р сарын 13-ны өдөр Умард Солонгосын цэрэг Панмунжон хотоос холгүй хилээр зугтан гарч яваад умардын цэргүүддээ буудуулж 5 шархадсан байсан юм. Өмнөд Солонгосын Сөүл хотын эмнэлэгт түүнийг яаралтай хүргэж хагалгаануудыг амжилттай хийсэн бөгөөд түүний биеийн байдал эрс сайжраад байгаа юм.

Умард Солонгосоос жилдээ мянга гаруй хүн Өмнөд Солонгос руу зугтан гардаг байна. Гэхдээ харуул хамгаалалт өндөртэй цэрэггүй бүсээр зугтах тохиолдол маш цөөн гардаг байна.

Хуваалцах