Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлэв

Хятад, Өмнөд Солонгосын тусгай элч төлөөлөгчид Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард  Солонгосын  эсрэг  авсан  хориг арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлэв
Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлэв. Зураг: МҮОНРТ

Хятад, Өмнөд Солонгосын тусгай элч төлөөлөгчид Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой зургаан талт яриа хэлэлцээнд Хятадыг төлөөлөн оролцогч У Давэй болон Өмнөд Солонгосын хойг дахь энх тайван аюулгүй байдлын асуудал хариуцсан элч төлөөлөгч Хван Чжун Гук нарын Сөүл хотноо болох үеэр тэд дээрх байр сууриа илэрхийлсэн байна.

Ийнхүү улс орнууд цөмийн болон пуужингийн туршилтыг олон улсын хамтын нийгэмлэгийн тогтоолуудыг зөрчин байж хийсэн Умардын эсрэг хамтран зогсохоо илэрхийлцгээж байна. Гэвч Умард Солонгосын эрх баригчид дарамт шахалт үзүүлэхээр нэг арга сэдсэнээ өчигдөр дэлгэлээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 2-нд баривчилсан АНУ-ын Виржини мужийн их сургуулийн оюутан Отто Фредерик Вомбиерээр хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд жуулчдын багт багтан Умард Солонгост очсон юм байна.

Гэвч нэгдүгээр сарын 1-ний шөнө гадаадын жуулчдад зориулсан "Янгакто" зочид буудал руу дайран орж ханан дээрх улс төрийн утга, агуулга бүхий зурагт хуудсыг нь хуулж байгаад баригджээ. Гэхдээ тэрээр хэвлэлийн бага хурал дээр Америкийн засаг захиргааны Умардын эсрэг чиглэсэн дайсагнасан бодлогын золиос болсноо мэдэгдэж тэдэнд итгэхгүй байхыг америкчуудаас хүсчээ.

Хуваалцах