Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгосын эсрэг илүү чанга хориг тавих ажлыг түргэвчилнэ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг илүү чанга хориг тавих ажлыг түргэвчлүүлэхийн тулд хамтран түлхэц үзүүлэхээр АНУ, БНСУ-ын тал харилцан тохиролцсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгосын эсрэг илүү чанга хориг тавих ажлыг түргэвчилнэ
Умард Солонгосын эсрэг илүү чанга хориг тавих ажлыг түргэвчилнэ. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг илүү чанга хориг тавих ажлыг түргэвчлүүлэхийн тулд хамтран түлхэц үзүүлэхээр АНУ, БНСУ-ын тал харилцан тохиролцсон байна. НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Саманта Пауэр Өмнөд Солонгост хийж байгаа айлчлалынхаа үеэр өчигдөр Сөүл хотноо тус улсын гадаад хэргийн сайд Юн Бёнсе-тэй уулзаж, энэ тухай асуудлаар тохиролцсон байна.

Тэд Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын-ы цэрэг зэвсгээр хөөцөлдөх, дайсагнасан хандлагыг өөрчлөхийн тулд олон улсын зүгээс хэрхэн нөлөөлж болох тухай өөрсдийн санал бодлыг солилцжээ. Ялангуяа Умардын талаас хамгийн сүүлд цөмийн болон пуужингийн туршилт хийсний хариуг хэрхэн барих тухай ч ярилцсан байна.

Ингээд Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг хоригоо аль болох ойрын хугацаанд улам бүр чангатгах шийдвэрт хүрэх нь зүйтэй бөгөөд үүний тулд АНУ, БНСУ хамтран ажиллаж, зөвлөлийн гишүүдийг ятгах болно гэлээ. Хатагтай Саманта Пауэр Аюулгүйн Зөвлөл дэх Хятадын үүрэг оролцооны тухай асуултад хариулахдаа “АНУ, БНХАУ хоёр энэ шийдвэрийн ач холбогдлын тухай асуудлаар аль хэдийнэ санал бодлоо солилцсон. Вашингтон, Бээжингийн харилцаа гүн гүнзгий, илүү ойр дотно байгаа” гэсэн юм.

Хуваалцах