Умард Солонгосын Хөдөлмөрчний намын төв хорооны орлогч дарга Ким Ён Чол АНУ-д айлчилж байна
АНУ Умард Солонгосын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэхээр Умард Солонгосын Хөдөлмөрчний намын төв хорооны орлогч дарга Ким Ён Чол АНУ-д айлчилж байна.
Мэдээллийн алба

АНУ Умард Солонгосын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэхээр Умард Солонгосын Хөдөлмөрчний намын төв хорооны орлогч дарга Ким Ён Чол АНУ-д айлчилж байна.
Тэрбээр пүрэв гарагт Вашингтонд Бээжингээс худалдааны онгоцоор очжээ. Цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар Умард Солонгосын талыг голлон төлөөлсөн энэ хүн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзаж яриа хэлэлцээ хийхээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж магадгүй байна.
Энэ тухай нэрээ нууцалсан эх сурвалж “Умард Солонгосын талын энэ удаагийн айлчлал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дараагийн уулзалтын товыг зарлахад хүргэж магадгүй” гэж ярьсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дараагийн уулзалтын товыг зарлахад хүргэж магадгүй.
Гэвч АНУ-ын талаас Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсоохыг шаардаж байгаа. Энэ асуудлаар хоёр улсын ойлголтын зөрүү арилж ойртсон гэх ямар ч шинж байхгүй байна гэж хэвлэлүүд бичиж байна.
Өмнө нь буюу өнгөрөгч зургаадугаар сард Умард Солонгосын Хөдөлмөрчний намын төв хорооны орлогч дарга Ким Ён Чолыг Вашингтонд айлчилж Ким Жон Уны захидлыг Дональд Трампад уламжилсны дараа хоёр улсын тэргүүн Сингапурт анх удаа уулзсан тухай мөн бичжээ.


















