Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаарх гурван талт уулзалт Сөүл хотод боллоо

АНУ, Япон болон Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгчдийн уулзалт Сөүл хотод өчигдөр боллоо. Энэхүү гурван талт уулзалтаар Солонгосын хойгийн аюулгүй байдал, мөн Умард Солонгосын цөмийн зэвсгийг царцаах асуудлыг хөндөн ярилцжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаарх гурван талт уулзалт Сөүл хотод боллоо
Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаарх гурван талт уулзалт Сөүл хотод боллоо. Зураг: МҮОНРТ

АНУ, Япон болон Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгчдийн уулзалт Сөүл хотод өчигдөр боллоо. Энэхүү гурван талт уулзалтаар Солонгосын хойгийн аюулгүй байдал, мөн Умард Солонгосын цөмийн зэвсгийг царцаах асуудлыг хөндөн ярилцжээ.

Умардын Солонгосын асуудлыг хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сунг Ким, Цөмийн зэвсгийн асуудлаарх Өмнөд Солонгосын төлөөлөгч Но Кю-дук, Японы Гадаад хэргийн яамны Ази-Далайн хэргийн ерөнхий захирал Такехиро Фунакоши нар Сөүл хотод уулзалт хийлээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-тай яриа хэлэлцээ өрнүүлэх боломж байгаа талаар санааг цухуйлгасны дараа энэхүү гурван талт уулзалт болж байгаагаараа онцлогтой юм. Удирдагч Ким саяхан хийсэн мэдэгдлийнхээ үеэр АНУ-тай сөргөлдөх, мөн яриа хэлэлцээ эхлүүлэхийн аль алинд нь бэлэн байхыг холбогдох албаныхан уриалсан юм. Жозеф Байден Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаагаа Пхеньян Вашингтонтой яриа хэлэлцээ өрнүүлж болох боломжтой гэдэг байр суурь цухуйлгасан. Сөүл хотод өчигдөр болсон уулзалтад оролцсон АНУ-ын тусгай төлөөлөгч Умард Солонгос ямар нэгэн урьдчилсан болзол, нөхцөлгүйгээр цөмийн зэвсгийн асуудлаарх Вашингтоны яриа хэлэлцээг эхлүүлэх саналыг хүлээн авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ уулзалтад Японыг төлөөлөн оролцож байгаа Фунакоши Вашингтон, Сөүл болон Токиогийн хамтын ажиллагаа бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд туйлаас чухал гэдгийг онцлон хэлсэн байна.

Мөн тэрбээр дээрх гурван улс Умард Солонгосыг цөмийн зэвсэгжилтээс ухрахын төлөө хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг яриандаа дурдсан юм. Америкийн Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа дипломат арга замаар Умард Солонгосыг цөмийн зэвсэгжилтээс холдуулах бодлогыг барьж байгаа талаар NHK дамжууллаа.

Хуваалцах