Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилна
ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Игорь Моргулов “Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчлах хэвээрээ” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.
Мэдээллийн алба

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилна. ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Игорь Моргулов “Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчлах хэвээрээ” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.
Тэрбээр “Гэхдээ энэ айлчлалын товыг тодорхой тогтоогүй байна” гэжээ. Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын удирдагчийг ОХУ-д айлчлахыг урьсан хэмээн мэдэгдэж байсан.
Түүний хэлснээр Ким Жон Ун 2018 оны есдүгээр сард болсон "Дорнын эдийн засгийн форум"-д оролцож магадгүй гэсэн хүлээлт байсан ч айлчлал болоогүй юм.


















