Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун орон нутгийн сонгуульд санал өгчээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун орон нутгийн сонгуульд оролцож, Хамгён-Намдо мужийн нэгэн санал авах байранд саналаа өглөө гэж Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун орон нутгийн сонгуульд санал өгчээ
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун орон нутгийн сонгуульд санал өгчээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун орон нутгийн сонгуульд оролцож, Хамгён-Намдо мужийн нэгэн санал авах байранд саналаа өглөө гэж Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг мэдээллээ.

Умард Солонгосын муж, хот, тосгодын Ардын хорооны сонгууль энэ сарын 21-нд болж, сонгогчдын ирц 99.98 хувьтай гарсан талаар энэ мэдээлэлд дурдсан байна. Ким Жон Ун энэ сонгуулиар Чу Сон Хо болон Чон Сон Сик гэх нэртэй хоёр нэр дэвшигчид саналаа өгсөн гэжээ. Гэвч агентлагаас эдгээр нэр дэвшигчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөнгүй.

Ким Жон Ун нэр дэвшигчидтэй уулзаж, ард түмнээс сонгогдох хүмүүсийн хувьд үүргээ ухамсартайгаар сайн биелүүлэхийг хүссэн байна. Өмнөд Солонгосын “Рёнхап” агентлаг Ким Жон Уны дэмжсэн нэр дэвшигчдээс нэгийнх нь нэр дурдагдсан ганц мэдээлэл олж чаджээ. 2013 оны 11 дүгээр сард гарсан энэ мэдээлэлд “Нөхөр Чу Сон Хогийн ажилладаг хөлөг онгоц барих, засварлах газар” гэжээ.

Умард Солонгосын орон нутгийн сонгууль нь бүс нутгийн Ардын хорооны дарга, орлогч тэргүүнүүдийг томилдог ач холбогдолтой сонгууль юм. 2015 онд болсон өмнөх сонгуулиар Ким Жон Ун Пехньянд троллейбусны жолооч, цахилгаан зүтгүүр үйлдвэрлэх комбинатын цехийн даргын төлөө саналаа өгч байжээ.

Хуваалцах