Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгосын удирдагч Пэкту ууланд гарчээ

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгосын Ард улсын удирдагч Ким Жөн Ун цагаа морь хөлөглөн тус улсын хамгийн өндөр ууланд гарсан байна. Умард Солонгосын удирдагч чухал шийдвэр гаргахын өмнө энэ уулаад авирдаг гэж олон улсын зарим хэвлэлд онцолжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгосын удирдагч Пэкту ууланд гарчээ
Умард Солонгосын удирдагч Пэкту ууланд гарчээ. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгосын Ард улсын удирдагч КимЖөнУн цагаа морь хөлөглөн тус улсын хамгийн өндөр ууланд гарсан байна. Умард Солонгосын удирдагч чухал шийдвэр гаргахын өмнө энэ уулаад авирдаг гэж олон улсын зарим хэвлэлд онцолжээ.

Умард Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг удирдагч КимЖөнУн ууланд цагаан морьтой явж байгааг харуулсан хэд хэдэн зургийг нийтэлсэн байна. 2750 метрийн өндөртэй энэ ууланд КимЖөнУн өмнө нь ч зочилж байсан удаатай. Ер нь Умард Солонгосын удирдагч чухал шийдвэрийг гаргахын өмнө тус улсын хамгийн өндөр уул болох Пэктуг зорин очдог гэж үздэг юм.

Пэкту нь Умард Солонгосчуудын тахин шүтдэг уулаас гадна удирдагч агсан КимЧенИрийн мэндэлсэн газарт тооцогддог байна. 2017 онд шинэ он гарахын өмнөхөн удирдагч Ким мөн л ийм үйлдэл гаргаж байсан. Төд удалгүй тэрээр ард иргэддээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвжүүлж, Пхеньян Сөүлтэй дипломат харилцаагаа сайжруулж байгааг дуулгасан юм. Хятад болон Умард Солонгосын хилийн ойролцоо байрлах Пэкту нь идэвхтэй галт уул юм. Олон улсын зарим хэвлэлд КимЖөнУнПэкту ууланд ийнхүү авирсан нь Умард Солонгос холын тусгалтай пуужин болон цөмийн зэвсгийн туршилтаа зогсоох талаарх шийдвэрээ ахин нягталж үзэж буйг илэрхийлж байж болох юм гэжээ.

АНУ болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын хоорондох цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээ гацаанд ороод байгаа юм. Удирдагч Кимийн энэ үйлдэл ДональдТрампын засаг захиргаанд сэрэмжлүүлгийн дохио байж болох талаар мөн мэдээлжээ. Ардчилсан Солонгос энэ жил 11 удаа шинэ пуужингийн туршилтыг хийгээд байна. Умард Солонгосын зүгээс Вашингтоныг эдийн засгийн хориг арга хэмжээгээ сулруулахыг удаа дараа шаардаж байгаа юм.

Хуваалцах