Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгосын удирдагчийн ахыг хөнөөсөн хэргийн сэжигтэн Доан Тхи Хёоныг суллахыг хүсчээ

Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь Умард Солонгосын удирдагчийн ах Ким Чон Намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан хоёр дахь эмэгтэй болох Вьетнамын иргэнийг суллах хүсэлтийг Малайзын Гадаад хэргийн сайд Сайфуддин Абдуллад гаргажээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгосын удирдагчийн ахыг хөнөөсөн хэргийн сэжигтэн Доан Тхи Хёоныг суллахыг хүсчээ
Умард Солонгосын удирдагчийн ахыг хөнөөсөн хэргийн сэжигтэн Доан Тхи Хёоныг суллахыг хүсчээ. Зураг: МҮОНРТ

Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь Умард Солонгосын удирдагчийн ах Ким Чон Намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан хоёр дахь эмэгтэй болох Вьетнамын иргэнийг суллах хүсэлтийг Малайзын Гадаад хэргийн сайд Сайфуддин Абдуллад гаргажээ.

Вьетнамын Гадаад хэргийн яамны “твиттер” хуудсанд “Фам Бинь Минь Малайзын Гадаад хэргийн сайд Сайфуддин Абдуллатай гуравдугаар сарын 12-ны өдөр утсаар ярьж, хоёр талын харилцаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндлөө. Гадаад хэргийн сайд иргэн Доан Тхи Хёоны асуудлаар Малайзын талыг шударга шийдвэр гаргаж, түүнийг чөлөөлөхийг хүссэн” гэж тэмдэглэжээ.

Малайзын шүүхээс Умард Солонгосын удирдагчийн ахыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан өөр нэгэн эмэгтэй болох Индонезийн иргэн Сити Айсяг суллаж, нутаг буцаасан юм. Тэрбээр 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд ази гаралтай эрэгтэй рүү халдсан, нүүрэнд нь шингэн юм түрхсэн хэргээр саатуулагдсан. Гэтэл уг шингэн нь мэдрэл-сааталд нөлөөлөх бодис байсан нь тогтоогдсон билээ.

Энэ хэргийн улмаас Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах нь болох Ким Чон Нам нас барсан. Харин энэ хэрэгт сэжиглэгдсэн эмэгтэйчүүд бусдыг тохуурхдаг нэвтрүүлэгт оролцож байсан гэж мэдүүлжээ.

Хуваалцах