Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умардчууд Их Удирдагчаа дурсан гашуудав

Өчигдөр Умард Солонгос Улс орон даяар Их Удирдагч Ким Жонг Илийн таалал төгссөний хоёр жилийн ойг гашуудан дурсав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умардчууд Их Удирдагчаа дурсан гашуудав
Умардчууд Их Удирдагчаа дурсан гашуудав. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Умард Солонгос Улс орон даяар их удирдагч Ким Жонг Илийн таалал төгссөний хоёр жилийн ойг гашуудан дурсав.

Пёнгянг хотод энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан хүндэтгэлийн хурал хийжээ. Хуралд Удирдагч Ким Жонг Ын өөрийн биеэр оролцсон юм. Харин Умард Солонгосын тэргүүн хатагтай болон өнгөрсөн 7 хоногт цаазаар авахуулсан нагац хүргэн ахынх нь эхнэр Ким Кёнг Хи нар ирээгүй байлаа.

Энэхүү дурсан гашуудах арга хэмжээг Чусонг Жунганг телевиз шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд иргэд хөдөлмөрчид Их Удирдагчийнхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.

Түлхүүр үг:Умард Солонгос
Хуваалцах