Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умардын талыг цөмийн зэвсэглэлээ зогсооход хугацаа заахгүй гэв

Умард Солонгос Америкийн дээд хэмжээний уулзалтын талаар АНУ болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд утсаар ярилаа. Мягмар гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Америкийн ерөнхийлөгч

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умардын талыг цөмийн зэвсэглэлээ зогсооход  хугацаа заахгүй гэв
Умардын талыг цөмийн зэвсэглэлээ зогсооход хугацаа заахгүй гэв. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос Америкийн дээд хэмжээний уулзалтын талаар АНУ болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд утсаар ярилаа. Мягмар гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч МүнЖэИн Америкийн ерөнхийлөгч Доналд Трамптай 35 минут утсаар ярьсан хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдэгдсэн. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, энэ сарын сүүлээр Умард Солонгосын тэргүүн Ким Жон Ун-тай хийх дээд хэмжээний уулзалтад ихээхэн найдлага тавьж байгаагаа илэрхийлсэн гэж мөн мэдээлсэн байна.

Харин МүнЖэИн-ийн хувьд “Америкийн Ерөнхийлөгч хүсвэл Өмнөд Солонгосын талаас үүрэг оролцоотой байхад бэлэн байна” гэж мэдэгдсэн байна. Мөн 2 Солонгосын дээд хэмжээний уулзалтаар тохиролцсоны дагуу 2 Солонгосын төмөр зам болон авто замыг сэргээн холбож байгаа талаар дурджээ. Хэвлэлүүдэд энэ талаар “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч МүнЖэИн, Америкийн ерөнхийлөгчид хандан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар зөвшилцөхдөө 2 Солонгосын эдийн засгийн төслүүдийг ашиглах талаар санал тавилаа” хэмээн мэдээлж байна.

Тэгвэл Умардын талыг цөмийн зэвсэглэлээ зогсоо гэдэгт цаг хугацаа тавьж яаруулахгүй гэдгээ Доналд Трамп мэдэгдэж байна. NHK агентлагийн мэдээлж байгаагаар, тэрээр энэ талаар сэтгүүлчдэд ярихдаа “Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун-тай хийх дээд хэмжээний уулзат нь үр дүнтэй болж, олон асуудлын шийд гарна гэж найдаж байна” гэсэн байна. Гэхдээ “урт хугацаандаа энд пуужингийн туршилтууд болоогүй байна, би яарч бачимдахгүй байна” гэсэн утга бүхий зүйл хэлснээс гадна, лхагва гарагт Японы Ерөнхий сайд ШинзоАбе-тай утсаар ярина хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

Хуваалцах