Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умардын удирдагч дотны хүнтэйгээ салах ёс хийв

Нэгэн цаг үед эцэг, хүү Их Удирдагчдын дотны туслах нь явсан Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Хянан шалгах хорооны дарга Ким Тэ Гүг өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт өвчний улмаас 89 насандаа таалал төгсчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умардын удирдагч дотны хүнтэйгээ салах ёс хийв
Умардын удирдагч дотны хүнтэйгээ салах ёс хийв. Зураг: МҮОНРТ

Нэгэн цаг үед эцэг, хүү Их Удирдагчдын дотны туслах нь явсан Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Хянан шалгах хорооны дарга Ким Тэ Гүг өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт өвчний улмаас 89 насандаа таалал төгсчээ.

Он удаан жил төрийн өндөр албан тушаалыг нэр хүндтэй, хариуцлагатайгаар хашиж ирсэн түүнийг төрийн өндөр хэмжээнд салах ёс хийх шийдвэрийг Удирдагчийн зүгээс гаргажээ. Тиймээс Ням гарагийн амралтын өдрүүдэд энгийн иргэд, хөдөлмөрчдийг түүнтэй салах ёс хийхийг зөвшөөрсөн байна.

Салах ёслолд Удирдагч Ким Жонг Ын өөрийн биеэр оролцон гэр бүлийнхэнд нь хүндэтгэл үзүүлэв. Энэ тухай тус улсын Чусонг төв телевиз мэдээлсэн байна.

Дашрамд өгүүлэхэд Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Хянан шалгах хорооны дарга Ким Тэ Гүгийн аав Ким Чэг нь хоёр Солонгосын дайны үеэр Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ил Сентэй танилцан улмаар түүний үзэл баримтлалыг тууштай дэмжиж ирсэн итгэлтэй баруун гар нь байжээ. Тиймээс талийгаач аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн амьдралын сүүлийн он жилүүд хүртлээ эцэг, хүү удирдагч нарт өөрийн хүчээ зориулан ирсэн аж.

Түлхүүр үг:Умард Солонгос
Хуваалцах