Умардын удирдагч Ким Америктай найзлахыг хүсч байна уу
Олон улсын шинжээчид Ким Жөн Ун нь Родманаар дамжуулаад өөрийгөө дэлхий дахинд зөв талаас нь харуулахыг хичээж байна, цаашлаад АНУ-тай найзлахыг хүсч байгааг үгүйсгэх аргаггүй юм хэмээн шинэ таамаглалыг гаргаж ирээд байна.
Мэдээллийн алба

Саяхан Хойд Солонгосын удирдагчийн төрсөн өдрөөр зочлоод ирсэн АНУ-ын сагсчин Деннис Родман “Би хувийн журмаар Хойд Солонгост очдог. Төрсөн өдрөөр нь Кимд дуу дуулж өгсөн. Тэр намайг үүрдийн минь найз гэдэг. Түүнийг би Ким гэж дотночлон дууддаг. Би тус улсад хоригдож байгаа Америкийн иргэний төлөө яваад байгаа юм биш. Тэр асуудалд би огт хамаагүй. Би сагсчин, найзын хувьд найзындаа зочилдог” хэмээн сурвалжлагчийн асуултад хариулжээ.
Түүнчлэн Деннис Родман Кимийг “Энгийн хувцас сонгодог, спорт, хөгжимд дуртай цоглог залуу” хэмээн үнэлсэн нь олны дунд шуугиан тариад байна. Мөн Ким Майкл Жексоны дуунд бүжиглэсэн нь Родманд таалагдсан ажээ. Тиймээс Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун ирэх 8 дугаар сард түүнийг дахин хүрэлцэн ирэхийг урьжээ.
Олон улсын шинжээчид Ким Жөн Ун нь Родманаар дамжуулаад өөрийгөө дэлхий дахинд зөв талаас нь харуулахыг хичээж байна, цаашлаад АНУ-тай найзлахыг хүсч байгааг үгүйсгэх аргагүй гэх шинэ таамаглалыг гаргаж ирээд байна.


















