Умардынхан цохилт өгөхөө мэдэгдэв
Мэдэгдлийн хариуд БНСУ баруун цэргийн тэнгисийн цэргийн утсан холбоогоор “Хэрэв БНАСАУ гал нээвэл бид эрс хатуу арга хэмжээ авна” гэдгээ итгэмжлэгдсэн албан ёсны хүнээр дамжуулан мэдэгдсэн байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн өдрүүдэд Умард Солонгосчууд Их Удирдагч агсан Ким Жонг Илийн нас нөгчсний хоёр жилийн ойг нэхэн дурсаж, гашуудав. Энэ үеэр энгийн иргэдээсээ авахуулаад удирдагч Ким Жөнг Ын хүртэл хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлсэн юм.
Харин энэхүү байдлыг нь Өмнөд Солонгосчууд үл таашаан Сөүл хотын төвд тайван жагсаал хийжээ. Үүнд дургүйлхсэн Умардынхан урьдчилж мэдэгдэлгүйгээр БНСУ-д цохилт өгөх болсон тухайгаа өмнөдийнхөнд утсаар мэдэгджээ.
Мэдэгдлийн хариуд БНСУ баруун цэргийн тэнгисийн цэргийн утсан холбоогоор “Хэрэв БНАСАУ гал нээвэл бид эрс хатуу арга хэмжээ авна” гэдгээ итгэмжлэгдсэн албан ёсны хүнээр дамжуулан мэдэгдсэн байна.
Дээрх мэдэгдлүүдийн хариуд тухайн хоёр улс байлдааны өндөржүүлсэн горимд шилжээд байна хэмээн олон улсын ажиглагч нар онцлов.


















