Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УМБГ-ынхан С.Баяраас гурван удаа байцаалт авчээ

“Жаст” группын Ерөнхийлөгч Ш.Батхүүг Улсын Мөрдөн Байцаах Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаад хоёр сар орчим болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УМБГ-ынхан С.Баяраас гурван удаа байцаалт авчээ
УМБГ-ынхан С.Баяраас гурван удаа байцаалт авчээ. Зураг: МҮОНРТ

“Жаст” группын Ерөнхийлөгч Ш.Батхүүг Улсын Мөрдөн Байцаах Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаад хоёр сар орчим болж байна. Түүнийг Төмөр зам болон Эрдэнэтийг гадны банканд барьцаалсан байж болзошгүй хэмээх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 233.2 зүйл ангит заасны дагуу эрүү үүсгэн шалгаж байгаа.

Түүний зарим нэг мэдүүлэг дээр үндэслэн тодорхой тооны өндөр албан тушаалтнуудыг гадуур шалгаж байгаа бололтой. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярыг УМБГ-аас гурван ч удаа дуудан байцаалт, мэдүүлэг авсан гэх мэдээлэл байна. Тиймээс энэхүү хэргийг шалгаж дуустал эмчилгээ нэрийдлээр АНУ-ыг зорьдог С.Баярыг “хилээр гаргахыг хориглосон хар жагсаалт”-анд оруулаад байгаа юм байна.

Түлхүүр үг:С.Баяр
Хуваалцах