Өмчлөгчийн эрхийг бүрэн хангахад чиглэсэн хуулийн төсөл боловсруулж эхэлжээ
УБЕГ өнгөрсөн долоодугаар сараас цаасан баримтаа цахимжуулж эхэлсэн. Одоогоор энэ ажил улсын хэмжээнд 60 орчим хувьтай хэрэгжиж байгааг бөгөөд бүрэн цахимжуулснаар шинэ бүртгэлийн системд шилжих боломжтой болох юм.
Мэдээллийн алба

Иргэдэд түргэн шуурхай, найвартай үйлчилгээ үзүүлэх үүднээс бүртгэлийн байгууллага, арилжааны банк хооронд барьцаа хөрөнгийн лавлагаа мэдээллийг шууд цахим хэлбэрээр дамжуулан олгож хүлээн авдаг болсон. Мөн иргэний болон эд хөрөнгийн лавлагаа мэдээллийг ТҮЦ машинаас авч байна. Гэсэн хэдий ч бүртгэлийн мэдээлэл хаалттай, хууль эрх зүйн орчин нь төгс төгөлдөр болоогүй учраас өмчлөгчийн эрхийг хангахад хүндрэл байгааг албаныхан хэллээ. Иймээс хуулийн төсөл боловсруулж эхэлжээ.