Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмгөөлөгч Л.Баттогтоход ял оноолоо

Нийслэлийн нэгдүгээр тойргийн шүүх өнөөдөр өмгөөлөгч Л.Баттогтоход холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Түүнийг бусдын нэр төрийг гутаах зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл цацаж гүтгэсэн хэрэгт буруутай гэж үзэн гурван сар нэг хоногийн баривчлах ял оноожээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмгөөлөгч Л.Баттогтоход ял оноолоо
Өмгөөлөгч Л.Баттогтоход ял оноолоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нэгдүгээр тойргийн шүүх өнөөдөр өмгөөлөгч Л.Баттогтоход холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Түүнийг бусдын нэр төрийг гутаах зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл цацаж гүтгэсэн хэрэгт буруутай гэж үзэн гурван сар нэг хоногийн баривчлах ял оноожээ. Тэрээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-нд хэвлэлийн хурал зарлаж, Сэлэнгэ аймгийн орлогч прокуророор ажиллаж байсан Ш.Болд-Эрдэнийг хувийн өс хонзонгоор П.Өлзийсайханыг хэлмэгдүүлсэн хэмээн зарласан юм.

Дашрамд дуулгахад, өмгөөлөгч Л.Баттогтох нь өмгөөллийн эрхгүй байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдлоо.

Түлхүүр үг:Өмгөөлөгч Л.Баттогтоход ял оноолоо
Хуваалцах