Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өмгөөлөгчид мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдана

Өмгөөлөгчид мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах ёстой гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмгөөлөгчид мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдана
Өмгөөлөгчид мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдана. Зураг: МҮОНРТ

Өмгөөлөгчид мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах ёстой гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Шүүхэд төлөөлөх эрхтэй бүх өмгөөлөгч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал хамрагдана.

Ингэснээр тухайн өмгөөлөгч мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд тухайн даатгалын компаниас үйлчлүүлэгчийг хохиролгүй болгох ёстойг хуульчилжээ. "Хэрэв өмгөөлөгч дээрх даатгалд хамрагдахгүй бол шүүхэд төлөөлөх эрхийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцно" гэж Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх хэллээ.

Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг “Миг”, “Соёмбо” “Монгол даатгал” зэрэг есөн даатгалын компани хийх юм байна.

Хуваалцах