“Өмнийн говийн хийморь" сонсдог ном хэвлэгджээ
Тус номонд дархан мэргэдээс даамай хурдан хүлгүүд хүртэл, даншиг наадмын түрүүнээс домогт хүчит бөхчүүдийн тухай багтаажээ.
Мэдээллийн алба

Өмнөговь аймаг түүх домог, өв соёл, алдартан цуутнууд, хүчит бөхчүүд, онч мэргэд, домогт хурдан хүлгүүдээрээ цуутай.
Тэгвэл тус аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачилгаар “Өмнийн говийн хийморь" сонсдог ном бүтээгдэж, домогт хүлгүүд, цэц мэргэн харваачид, хүчит бөхчүүдийнхээ ховор амжилт, түүхэн гавьяаг ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх боломжийг бүрдүүллээ.
Тус номонд дархан мэргэдээс даамай хурдан хүлгүүд хүртэл, даншиг наадмын түрүүнээс домогт хүчит бөхчүүдийн тухай багтаажээ.
Ийм уг бүтээлээс Өмнөговь аймгаас төрөн гарсан домогт хүмүүс, үндэсний өв соёл болох Монголын үндэсний бөх, хурдан морьд, дархан мэргэдийн тухай хууч яриа, түүх домгийг сонсож болох нь ээ.


















