Өмнөд Африк “Meerkat” системээр хирсийг хамгаалж байна
Нарны эрчим хүчээр ажилладаг “Meerkat” систем нь радар, камер болон мэдрэгчээс бүрдсэн юм. Өмнөд Африкийн Крюгер үндэсний парк 7700 миль квадрат буюу асар том учраас хулгайн анчдыг
Мэдээллийн алба

Нарны эрчим хүчээр ажилладаг “Meerkat” систем нь радар, камер болон мэдрэгчээс бүрдсэн юм. Өмнөд Африкийн Крюгер үндэсний парк 7700 миль квадрат буюу асар том учраас хулгайн анчдыг олж илрүүлэх тун амаргүй байдаг байжээ. Харин энэхүү системийг ашигласнаар үндэсний паркийн хирс болон бусад амьтдыг хамгаалах ажил ихээхэн үр дүнтэй байх болжээ.
Хүн болон амьтдын хөдөлгөөнийг ялгах чадалтай тус систем үндэсний парт сэжиг бүхий биет нэвтэрсэн талаарх мэдээллийг амьтан хамгаалагчдад хурдан хугацаанд дамжуулдаг байна. Энэхүү төхөөрөмж шөнийн цагт ч гэсэн хулгайчдыг илрүүлдэг байна. 2018 онд Крюгерпаркт 420 гаруй хрис хулгайн анчдын гарт үрэгджээ.
Азийн орнуудад хирсний эвэр нь эд баялагтай болохыг бэлгэддэгээс гадна эмийн зориулалтаар ашиглагдаж, маш өндөр үнэд хүрдэг. Сонирхуулахад, 2018 онд Өмнөд Африкт 15 сая жуулчин зочилж, тус улсын эдийн засагт 8 тэрбум ам.долларын ашиг оруулжээ.

























