Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчөөс коронавирус илрэв

Олимпын наадамд оролцохоор Токиод очиж, тамирчдын тосгонд байрлаад байсан Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчний шинжилгээний хариу эерэг гарлаа. Энэ нь тамирчдын тосгоноос Ковид-19 илэрсэн анхны тохиолдол юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчөөс коронавирус илрэв
Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчөөс коронавирус илрэв. Зураг: МҮОНРТ

Олимпын наадамд оролцохоор Токиод очиж, тамирчдын тосгонд байрлаад байсан Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчний шинжилгээний хариу эерэг гарлаа. Энэ нь тамирчдын тосгоноос Ковид-19 илэрсэн анхны тохиолдол юм. Уг нь зохион байгуулагчид тамирчдын тосгоныг “хамгийн аюулгүй газар” хэмээн тодорхойлж, тийш нэвтрэх хүмүүсийг маш нарийн шалгаж буй. Гэвч Ковид-19-тэй тамирчид нэвтрэн орсон нь ийн тодорхой болов.

Бусад хөлбөмбөгчийн хариу сөрөг гарсан ч тэднийг багаар нь тусгаарлажээ. Гэхдээ Өмнөд Африкийн шигшээ баг ирэх пүрэв гарагт олимп зохион байгуулагч Японы эсрэг хэсгийн эхний тоглолтоо хийх боломжтой болно хэмээн найдаж буйгаа Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна. Тэдний хэсэгт Японоос гадна Франц, Мексикийн шигшээ байгаа юм.

Хэдийгээр хоёр тамирчнаас Ковид-19 илэрсэн ч тэд бусад тамирчинд халдаах бараг боломжгүй гэдгийг ОУОХ-ны Олимпын наадам хариуцсан гүйцэтгэх захирал К.Дуби тайлбарлав. Тэрбээр мөн “Тамирчдын тосгоноос Ковид-19 илрэх эрсдэл бийг тооцоолж байсан. Гэхдээ бид шаардлагатай арга хэмжээг авснаар эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж чадна” гэжээ.

Хуваалцах