Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Африкийн оюутнууд сургалтын төлбөр нэмэхийг эсэргүүцэн жагслаа

Өмнөд Африкийн засгийн газар ирэх оноос их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхээр төлөвлөж байсныг оюутнууд хүчтэй эсэргүүцэж нэ 7 хоногт ширүүхэн жагсаал тэмцэл өрнүүлсэн. Тэгвэл өчигдөр болсон ээлжит жагсаалын үеэр оюутнууд цагдаа нартай мөргөлдөж, байдал хурцадсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Африкийн оюутнууд сургалтын төлбөр нэмэхийг эсэргүүцэн жагслаа
Өмнөд Африкийн оюутнууд сургалтын төлбөр нэмэхийг эсэргүүцэн жагслаа. Зураг: МҮОНРТ

Өмнөд Африкийн засгийн газар ирэх оноос их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхээр төлөвлөж байсныг оюутнууд хүчтэй эсэргүүцэж энэ 7 хоногт ширүүхэн жагсаал тэмцэл өрнүүлсэн. Тэгвэл өчигдөр болсон ээлжит жагсаалын үеэр оюутнууд цагдаа нартай мөргөлдөж, байдал хурцадсан байна.

Улмаар өчигдөр нийслэл Преторид үргэлжилсэн жагсаалын үеэр оюутнууд цагдаа нартай мөргөлдөж нөхцөл байдал үүссэнээр цагдаа нар засгийн газрын ордон руу дайран орохоор завдсан оюутнуудыг зогсоохын тулд резинэн сум, даралтат ус шүршигч ашиглажээ. Өмнөд Африкт 1994 онд апартейдийн дэглэмийг халснаас хойш болсон хамгийн хурц ширүүн томоохон энэ эсэргүүцлийн ажиллагааг намжаахын тулд ерөнхийлөгч Жэйкоб Зума оюутнуудын төлөөлөл, их сургуулиудын удирдлагыг байлцуулан ярилцсаны эцэст сургалтын төлбөрийг нэмэхгүй байхаар шийдвэрлэж, энэ тухай олон нийтэд зарлав.

Тодруулбал, Өмнөд Африкийн их, дээд сургуулиуд төлбөрөө ирэх онд 10-12 хувиар нэмэх саналаа тус улсын засгийн газарт хүргүүлээд байсан юм. Энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн оюутнууд жагсаал тэмцэл эхлүүлсэний дараа төлбөрийн нэмэгдлийг 6 хувь болгож бууруулахаар засгийн газраас санал тавьсан ч оюутнууд хүлээж аваагүй. Ийнхүү 7 хоног гаруй үргэлжилсэн оюутнуудын жагсаалаас үүдэн Өмнөд Африкийн хэд хэдэн томоохон их дээд сургуулийн үйл ажиллагаа түр зогсчээ. Одоогоор жагсаал намжиж, оюутнууд өөрсдийнх нь талд шийдвэр гарсанд баярлан тэмдэглэж байна. Гэхдээ тэд сургалтын төлбөр 2016 оноос цааш хэрхэх бол гэдэгт санаа зовниж буй ажээ.

Хуваалцах