Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжилж байна

2017 оны зургаадугаар сарын 5-ны оройн 23 цагт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 110/10/6кВ-ын Өмнөд дэд станцын 6 кВ-ын 2-р секцэд гал гарсны улмаас Өмнөд дэд станцыг хүчдэлээс бүрэн салгаж, гэмтэлтэй хэсгүүдийг засварлах ажил явагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжилж байна
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

2017 оны зургаадугаар сарын 5-ны оройн 23 цагт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 110/10/6кВ-ын Өмнөд дэд станцын 6 кВ-ын 2-р секцэд гал гарсны улмаас Өмнөд дэд станцыг хүчдэлээс бүрэн салгаж, гэмтэлтэй хэсгүүдийг засварлах ажил явагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өмнөд дэд станцаас цахилгаанаар хангагддаг хэрэглэгчдийн эрчим хүчний тэжээлийг бусад шугамд ээлж дараалан шилжүүлж, ачааллыг зохицуулах ажил энэ сарын 6-ны 00 цагаас хойш хийгдсэн.

Өчигдөр /зургаадугаар сарын 6-ны / 18 цагийн байдлаар цахилгаан хэрэглээ нь тасалдаад байсан ихэнх хэрэглэгчдийн хэрэглээг сэргээсэн боловч Улаанбаатар сувилал орчмын орон сууцны хорооллуудын айл өрх хэрэглэгчид цахилгаангүй байна. Эдгээр хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг өнөөдөртөө багтаж сэргээхээр төлөвлөн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн засварын бригадууд тасралтгүй ажиллаж байна гэж ЦДҮС ТӨХК, УБЦТС ТӨХК-иас 2017.06.06-ны өдрийн 18:00 цагт мэдээ ирүүллээ.

Хуваалцах