Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Каролина мужийн сунгаанд Жо Байден ялалт байгууллаа

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах ээлжит сунгаа Өмнөд Каролина мужид явагдлаа. Америкийн дэд ерөнхийлөгч асан Жо Байден Өмнөд Каролина мужийн сунгаанд ялалт байгуулаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Каролина мужийн сунгаанд Жо Байден ялалт байгууллаа
Өмнөд Каролина мужийн сунгаанд Жо Байден ялалт байгууллаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах ээлжит сунгаа Өмнөд Каролина мужид явагдлаа. Америкийн дэд ерөнхийлөгч асан ЖоБайден Өмнөд Каролина мужийн сунгаанд ялалт байгуулаад байна.

2020 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах сунгаа дөрөв дэх мужид зохион байгуулагдаад байна. Үүнээс өмнө Нью-Хэмпшир, Айова болон Невада гэсэн гурван мужид Америкийн ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дундах сунгаа явагдсан юм. Тэгвэл Өмнөд Каролина мужийн сунгаанд дэд ерөнхийлөгч асан ЖоБайден ялалт байгуулаад байна. Их сунгаа эхэлснээс хойш ЖоБайден анхны ялалтаа байгуулж байгаа нь энэ юм.

Саналын хуудасны 90 хувийг тоолсны дараах байдлаар ЖоБайден 49 хувийн дэмжлэгийг авч тэргүүлж байгаа бол Вермонт мужийн сенатч БерниСандерс хоёр дугаарт бичигдэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулж ЖоБайдентвиттер хуудсаараа дамжуулан Өмнөд Каролина мужийн дэмжигчиддээ талархал илэрхийлснээс гадна Ардчилсан намын сунгаанд ялалт байгуулж, Ерөнхийлөгч Доналд Трампыг мөн ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлжээ. Өмнөд Каролина мужийн таван өнгөт арьст сонгогч бүрийн 3 нь ЖоБайдены төлөө саналаа өгчээ. Тэрээр Африкийн Америкчуудын дунд өндөр нэр хүндтэй нэгэн гэдгийг энэ үйл явдал харуулжээ. БаракОбама цагаан ордны тэргүүнээр ажиллаж байх үед дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан ЖоБайден өмнөх сунгаануудад тийм ч амжилттай оролцож чадаагүй юм. Тэрээр Нью-Хэмпшир мужийн сунгаанд 5-т орсон бол Айова мужийн сунгаанд 4-р байрт бичигдсэн юм.

Хуваалцах