Өмнөд Солонгос “COVID19”-ийн эсрэг эмчилгээнд “Ремдесивир” эмийг ашиглана
Өмнөд Солонгос улс ремдесивир эмийн уусмалыг шинэ коронавирусний эсрэг эмчилгээнд ашиглах асуудлыг судалж эхлээд байна. Тус улсын эрүүл мэндийн албаныхан ремдесивирийг АНУ-аас импортлон оруулж ирэх хүсэлтийг холбогдох албаныханд тавина гэдгээ мэдэгджээ.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгос улс “Ремдесивир” эмийн уусмалыг шинэ коронавирусний эсрэг эмчилгээнд ашиглах асуудлыг судалж эхлээд байна. Тус улсын эрүүл мэндийн албаныхан “Ремдесивир”-ийг АНУ-аас импортлон оруулж ирэх хүсэлтийг холбогдох албаныханд тавина гэдгээ мэдэгджээ.
Өмнөд Солонгос улсад “Ремдесивир” эмийн уусмалыг коронавирусний хүнд хэлбэрийн өвчлөлд өртсөн иргэдийг эмчлэхэд ашиглахаар төлөвлөж байна. Өөр хэлбэл, онцгой тохиолдолд л ашиглана гэсэн үг юм. Өмнөд Солонгосын шинжээчид “Ремдесивир” эмийн уусмалыг шинжлэн үзэж, “COVID-19”-ийн эсрэг эмчилгээнд үр нөлөөтэй байгааг онцолсноос гадна өвчтөний биеэнд эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлэхгүй, аюулгүй гэж дүгнэсэн байна. Иймээс АНУ-д үйлдвэрлэгддэг энэхүү эмийн уусмалыг импортлон оруулж ирэхийг Өмнөд Солонгосын Хүнс, Эмийн Аюулгүй Байдлын Яамнаас хүсээд байгаа юм. Сөүл тус эмийг Вашингтоны талаас хэзээ хүлээн авах нь одоогоор тодорхойгүй байна.
Өмнөд Солонгост “COVID-19”-ээр өвчилсөн нийт иргэдийн 5 хувийнх нь биеийн байдал хүнд байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Дээрх хүнд хэлбэрийн өвчлөлд өртсөн иргэдийн эмчилгээнд л ашиглахаар байна. Энэхүү эмийн уусмалыг Африкийн орнуудад тархаад байсан Эболагийн эсрэг ашиглаж ирсэн юм. АНУ-д явагдсан эмнэлзүйн туршилтаар “Ремдесивир” эм “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөний эдгэрэлтийг 11-15 өдрөөр хурдасгаж байгаа нь тогтоогджээ. Өмнөд Солонгос улсад ковид-19-ийн анхны халдвар нэгдүгээр сарын 20-нд бүртгэгдсэнээс хойш 11 мянга 400 гаруй энэхүү вирусээр өвчлөөд байна.


















