Өмнөд Солонгос маскны хомсдолд ороод байна
Өнөөдрийн байдлаар 15 улс орон БНСУ-н иргэдийг нэвтрүүлэхэд хязгаарлалт хийх болон хориглох шийдвэр гаргаад байгаа. Мөн Солонгос улс Хятадад халдварт өвчин гарахад хилээ хаагаагүй нь энэ байдалд хүргэсэн
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар 15 улс орон БНСУ-н иргэдийг нэвтрүүлэхэд хязгаарлалт хийх болон хориглох шийдвэр гаргаад байгаа. Мөн Солонгос улс Хятадад халдварт өвчин гарахад хилээ хаагаагүй нь энэ байдалд хүргэсэн хэмээн тус улсын иргэд бухимдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Өнөөдөр өглөө 9:00 цагийн байдлаар БНСУ-д "Covid-19" коронавирусний халдвар авсан хүний тоо 763 болж өссөн бол одоогоор 7 хүн нас бараад байгаа юм. Солонгос улсад энэхүү хүнд нөхцөлд ноцтой онц байдал зарлан бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Гэвч тус улсын Тэгү хотод гэлтгүй бусад хотуудад ч маскны хомсдолд ороод байна. Олдож байгаа маск нь хэтэрхий үнэтэй олдож байгаа юм.



Эрх баригчдын зүгээс эхний ээлжинд 1 сая 410 мянган маскийг өнөөдрөөс И-март худалдааны төвүүдээр дамжуулан худалдаж эхлээд байна. Одоогоор нэг хүн дээд тал нь 30 маск л худалдан авах боломжтой аж.МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд


















