Өмнөд Солонгос цэргийн сургуулилт хийнэ
АНУ-тай хийдэг бэлтгэлээ зогсоож, Умард Солонгостой нааштай харилцаатай байгаа Өмнөд Солонгос цэргийн сургуулилт хийнэ.
Мэдээллийн алба

АНУ-тай хийдэг бэлтгэлээ зогсоож, Умард Солонгостой нааштай харилцаатай байгаа Өмнөд Солонгос цэргийн сургуулилт хийнэ. Өмнөд Солонгосын АНУ-тай хамтран зохион байгуулдаг "Компьютержсэн цэргийн сургуулилт" өнгөрөгч наймдугаар сард болох байсан ч талууд үүнийг хойшлуулж, цуцалсан юм.
Мөн хоёр улс 12 дугаар сард төлөвлөсөн агаарын цэргийн сургуулилтаа өнгөрөгч долоо хоногт зогсоохоор тохиролцсон юм. Гэхдээ батлан хамгаалах, цэргийн хүчний бэлэн байдлаа хангах үүднээс "Таегук", "Хогук" нэртэй хоёр цэргийн сургуулилтаа хийхээр шийдсэн гэж Өмнөд Солонгосын талаас мэдэгджээ.



















