Өмнөд Солонгос цэргүүдээ "гар утасжуулж" байна
Өмнөд Солонгос улсын Засгийн газраас өөрийн зэвсэгт хүчний алба хаагчдад зөвхөн гаднаас дуудлага авч болох тусгай зориулалт бүхий гар утас хэрэглүүлэх журам гаргажээ.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгос улсын Засгийн газраас өөрийн зэвсэгт хүчний алба хаагчдад зөвхөн гаднаас дуудлага авч болох тусгай зориулалт бүхий гар утас хэрэглүүлэх журам гаргажээ. Одоо хэрэгжиж эхлээд байгаа тус журам ёсоор цэргийн хуаранд 8-10 хүн бүхий нэг өрөөнд нэг гар утас хэрэглэхээр болсон байна.
Үр хүүхдийнхээ төлөө санаа зовсон эцэг, эхчүүд алба хаагчдыг амрах цагаар тухайн утас руу утасдаж болох ба цэргүүдэд нийтдээ 44600 ширхэг гар утас олгогдох ажээ.
Алба хаагчдын дунд тараах гар утас нь "LG" компанийн гаднаас дуудлага авах зориулалттай, хуучны загварын утас шалгарсан гэх бөгөөд Өмнө Солонгос энэхүү утсыг худалдан авах, холболт хийлгэх зэрэг зардалд нийт 14 тэрбум 100 сая вон зарцуулах юм.


















