Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгос улс умардын хоёр загасчныг улсаасаа хөөжээ

Учир нь тэд Япон тэнгист нутгийнхаа загасчдын хөлөг онгоцонд 16 хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдээд байгаа юм.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгос улс умардын хоёр загасчныг улсаасаа хөөжээ
Өмнөд Солонгос улс умардын хоёр загасчныг улсаасаа хөөжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгос улс умардын хоёр загасчныг улсаасаа хөөлөө. Учир нь тэд Япон тэнгист нутгийнхаа загасчдын хөлөг онгоцонд 16 хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдээд байгаа юм.

Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны мэдээлснээр 20 гаруй насны энэ хоёр эрийг Пехньяанаас хүлээн авахаа зөвшөөрсөн гэнэ. Ингээд тэднийг Умард Солонгос руу гаргажээ.

Өмнөд Солонгос улс Солонгосын дайн дууссанаас хойш дүрвэгчдэд орогнол олгох бодлого баримталж байгаа боловч Умард Солонгосын иргэдийг нутаг буцаасан анхны тохиолдол нь энэ болж байна. Учир нь энэ хоёр хүнийг олон улсын хууль тогтоомжийн хүрээнд дүрвэгч гэж тооцох боломжгүй, “онц хүнд гэмт хэрэгтнүүд” учраас Өмнөд Солонгосын иргэдэд аюул заналхийлэл учруулж болзошгүй гэж яамны төлөөлөгч тэмдэглэжээ.

Яамны эх сурвалжуудын мэдээлснээр, энэ хоёроос гадна бас нэгэн загасчин өнгөрөгч 10 дугаар сарын сүүлчээр хөлөг онгоцны ахмад болон бусад гишүүнийг нь хөнөөсөн юм байна. Энэ хоёр этгээд буруугаа хүлээсэн бол гурав дахь сэжигтнийг нь Умард Солонгост саатуулжээ.

Хуваалцах