Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгос Умардын эсрэг тусгай анги нэгтгэл байгуулна

Умард Солонгос тун удахгүй тив алгасагч баллистик пуужингаа туршина гэдгээ мэдэгдээд байгаа энэ үед Өмнөд Солонгос тусгай цэргийн анги нэгтгэл байгуулна гэдгээ мэдэгдээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгос Умардын эсрэг тусгай анги нэгтгэл байгуулна
Өмнөд Солонгос Умардын эсрэг тусгай анги нэгтгэл байгуулна. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос тун удахгүй тив алгасагч баллистик пуужингаа туршина гэдгээ мэдэгдээд байгаа энэ үед Өмнөд Солонгос тусгай цэргийн анги нэгтгэл байгуулна гэдгээ мэдэгдээд байна. Энэ ондоо багтаж байгуулах энэ анги нь Умард Солонгосын "Солонгосын хойг"-т явуулж байгаа элдэв өдөөн хатгасан үйл ажиллагааны эсрэг, түүнийг таслан зогсоох зорилготой юм байна.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас энэ тухай төлөвлөгөөгөө Ерөнхий сайд Хван Кио-Ан-д өргөн барьж, танилцуулжээ. Ерөнхий сайд Хван нь Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн эрх үүргийг түтгэлзүүлээд байгаа энэ хугацаанд Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа юм. Өмнөд Солонгос нь өнгөрсөн 12 дугаар сард Умард Солонгосын асуудлаар Япон улстай тагнуулын нууц материалуудыг харилцан солилцохоор гэрээ байгуулсан.

Энэ нь тус улсын Умардын эсрэг тэдний үйл ажиллагааг хянах, өдөөн хатгалгыг нь эсэргүүцэх төлөвлөгөөнийх нь нэг хэсэг болохыг энд дурдсан байна.

Хуваалцах