Өмнөд Солонгос Японоос импортолж байгаа хүнсний бүтээгдэхүүнд хориг тавина
Фүкүшима цөмийн байгууламжийн ослоос үүдэлтэй цацраг идэвхит бодисын аюулаас сэрэмжилж, Японоос импортолж байгаа зарим бараа бүтээгдэхүүнд хориг тавьж байгаа орнуудын тоо нэгээр нэмэгджээ.
Мэдээллийн алба

Фүкүшима цөмийн байгууламжийн ослоос үүдэлтэй цацраг идэвхит бодисын аюулаас сэрэмжилж, Японоос импортолж байгаа зарим бараа бүтээгдэхүүнд хориг тавьж байгаа орнуудын тоо нэгээр нэмэгджээ. БНСУ-ын эрх баригч нам Японы далайн гаралтай бүтээгдэхүүн болоод хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд импортын хориг тавихыг шаардсан байна. Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус улсын эрх баригч намын дарга Хуань Ву-Иеа ард иргэдийнхээ хоол хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд Японоос ирж байгаа бараа бүтээгдэхүүнд тавих хяналтаа шалгалтаа нэмэгдүүлэх шаардлагатайг сануулсан юм. Учир нь Фүкүшима цөмийн байгууламжмийн реакторуудаас хэдэн зуун тонн бохирлогдсон ус далай руу цутгаж байгаа нь загас агнуурын аж ахуйд сөрөгөөр нөлөөлж, загас үй олноороо үрэгдэж байгаа тухай мэдээлсэн. Иймд Японы талаас энэ асуудлыг цэгцэлж, аюулгүй болгох хүртэл тус улсаас импортолж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүнд хориг тавих нь зүйтэй гэж үзэж байна.


















