Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгосчууд Гуангбукчол баяраа тэмдэглэж байна

Албан ёсны баярын амралтын энэ өдөрт зориулсан ёслолын ажиллагаа Сөүл хотын Сежунг соёлын ордонд болсон бөгөөд Ерөнхийлөгч Пак Гын Хе хурлыг нээн үг хэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгосчууд Гуангбукчол баяраа тэмдэглэж байна
Өмнөд Солонгосчууд Гуангбукчол баяраа тэмдэглэж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Солонгос орон даяар Гуангбукчол баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна

Албан ёсны баярын амралтын энэ өдөрт зориулсан ёслолын ажиллагаа Сөүл хотын Сежунг соёлын ордонд болсон бөгөөд Ерөнхийлөгч Пак Гын Хе хурлыг нээн үг хэллээ.

Хоёр Солонгосын тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзах уулзалтыг зохион байгуулах ажилд Хойд Солонгосын талаас идэвх зүтгэл гаргах хэрэгтэй хэмээн хэлэв. Тэрээр худалдааны чөлөөт бүс дахин нээгдэж үйл ажиллагаагаа эхэлсэн тохиолдолд хоёр Солонгосын харилцаа өмнөх бүх удаагийнхаас арай өөр төвшинд, энх тайванч, харилцан бие биеээ хүндэтгэсэн байдалд байх ёстой. Үүний тулд хоёр Солонгосын хилийн бүсийн дунд байх хөл хориотой DMZ цэргийн бүсийг , цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх шаардлагатай хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл сүүлийн 5 жил тасалдаад байгаа хоёр Солонгосын тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзах уулзалтыг санал болгосон Ерөнхийлөгч Пак Гын Хе, Хойд Солонгосын талаас гаргаж буй шийдвэр бүрт хатуу хандаж байсан бол энэ удаа өөрөө санал гаргаж байгаа энэхүү боломжийг Хойд Солонгосчууд хүлээн авах нь маш чухал ажээ.

Хэрвээ тэд энэ саналыг хүлээн авах юм бол ирэх 9 сард болох Чусокийн баярын үеэр тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалт болох юм байна.

Түлхүүр үг:Өмнөд Солонгосчууд Гуангбукчол баяраа тэмдэглэж байна
Хуваалцах