Өмнөд Солонгосчууд Японтой харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна
Өмнөд Солонгосын шинжээчид Японтой зайлшгүй харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна. Өмнөд Солонгост явуулсан нэг судалгааны дүнгээс үзэхэд тус судалгаанд оролцсон
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын шинжээчид Японтой зайлшгүй харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна. Өмнөд Солонгост явуулсан нэг судалгааны дүнгээс үзэхэд тус судалгаанд оролцсон олон улс судлал, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн шинжээчдийн бараг 90 гаруй % нь Өмнөд Солонгос Японтой харилцаагаа сайжруулсан нь дээр гэж үзжээ.
Өмнөд Солонгосын гадаад яамны дэргэдэх Солонгосын үндэсний дипломат харилцааны академи энэ судалгааг явуулжээ. 113 шинжээч оролцсон энэхүү судалгааны хүрээнд Өмнөд Солонгос улсын Япон, АНУ, Хятад болон бусад улс оронтой тогтоосон харилцаа холбоонд судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдын 88% нь Японтой харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэж үзсэн бол дөнгөж 1% нь Өмнөд Солонгос, Япон хоёрын харилцаа “муудахад” гэмгүй гэж үзсэн байна.
Мөн судалгаанд оролцогчдын 66% нь Өмнөд Солонгос Японтой аюулгүй байдлын салбарт хоёр орны хооронд байгаа зөрчилдөөнөөс тусад нь хамтран ажиллах ёстой гэж үзэж байна.


















