Өмнөд Солонгосчуудын 30 гаруй хувь нь жингийн илүүдэлтэй
Өмнөд Солонгосчуудын гуравны нэг нь жингийн илүүдэлтэй. Тэгсэн хэрнээ олонх нь түүнээсээ салах гэж эрмэлздэггүй байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх,
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосчуудын гуравны нэг нь жингийн илүүдэлтэй. Тэгсэн хэрнээ олонх нь түүнээсээ салах гэж эрмэлздэггүй байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих үндэсний төвөөс ингэж мэдээллээ. 2014 онд тус улсын 19-өөс дээш насны иргэдийн 31.5 хувь нь 25-аас дээш биеийн жингийн индекстэй байсан байна. Энэ үзүүлэлтээр хүний биеийн жин, өндөр, бие дэх өөхлөг эдийн харьцааг харуулдаг. 18.5-24.9 хүртэл хэвийн хэмжээнд тооцогддог.
Илүүдэл жинтэй нь тогтоогдсон Солонгосчуудын 63 хувь нь жингээ хасахын төлөө алхам хийдэг бол 37 хувь нь биеийн ачааллаа нэмж, хоолны дэглэм барих талаар боддоггүй гэсэн дүн гарчээ. Илүүдэл жингээсээ салах хүсэлтэй хүмүүсийн олонх буюу асуулгад оролцогсдын 71 хувь нь эмэгтэйчүүд бол эрчүүд 60 гаруй хувьтай байна. Үүний зэрэгцээ хэт таргалалттай долоон Солонгос тутмын нэг нь өөрийгөө махлаг гэж үздэггүй дүр зураг харагджээ.
Түүнчлэн хэт таргалалт орлогын хэмжээнээс хамаарч байгаа нь энэхүү судалгаагаар харагдсан байна. Өөрөөр хэлбэл, орлого багатай хүмүүс ихэнхдээ хэт таргалалттай байжээ. Түүнээс гадна дундаж Өмнөд солонгос хүн өдөрт дунджаар 7.5 цагийг суугаагаараа, 6.8 цагийг унтаж өнгөрүүлдэг нь тодорхой болсон байна.


















