Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгост агаарын бохирдлын хэмжээ ихэсчээ

Хятад улсын зүүн бүс нутагт өтгөн утаа сууж, агаарын бохирдолын хэмжээ оцгом нэмэгдээд байна. Түүнчлэн БНСУ-ын нийслэл Сөүл хотноо тус улсын түүхэнд анх удаа агаарын бохирлол ажиглагдаж, агаарт агуулагдах тоосонцорын хэмжээ эрс нэмэгдлээ. Өчигдөр л гэхэд өглөөнөөс эхлэн орой хүртэл өтгөн утаа нийслэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгост агаарын бохирдлын хэмжээ ихэсчээ
Өмнөд Солонгост агаарын бохирдлын хэмжээ ихэсчээ. Зураг: МҮОНРТ

Хятад улсын зүүн бүс нутагт өтгөн утаа сууж, агаарын бохирдлын хэмжээ огцом нэмэгдээд байна. Түүнчлэн БНСУ-ын нийслэл Сөүл хотноо тус улсын түүхэнд анх удаа агаарын бохирдол ажиглагдаж, агаарт агуулагдах тоосонцорын хэмжээ эрс нэмэгдлээ. Өчигдөр л гэхэд өглөөнөөс эхлэн орой хүртэл өтгөн утаа нийслэл хотод сууж, агаарын бохирдлын Пи Эм 2,5-ын хэмжээ нь нэг куб метрт 93 микрограм хүрсэн байна.


Нэг куб метрт 85 микрограм байх үед агаарын түвшинг аюулгүй гэж тус хотынхон үздэг аж. Нөхцөл байдалтай холбогдуулан Сөүл хотын захиргаа цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа болоод гадаа талбайд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн олон үйл ажиллагааг цуцалсан байна. Үүний зэрэгцээ ахмад настнууд хийгээд амьсгалын замын өвчинтэй хүмүүсийг онцын шаардлагагүй үед орон гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Хэрвээ гарах нөхцөлд заавал амны хаалт зүүхийг сануулжээ. БНСУ-ын нийслэл хотын ард иргэд 2013 оны 10-р сараас хуурай тоосонцор Хятадаас салхиар дамжин хүрч байгаа гэсэн мэдээлэл цацагдснаас хойш агаарын бохирдлын түвшинг тогтоох ажиглалт явуулах болсон юм. Нийслэл хотоос гадна Хятад улстай хиллэх тус улсын өмнөд, баруун бүсийн хот суурин газрын агаарын бохирдлын түвшин нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл ирсээр байгаа гэнэ.

Түлхүүр үг:агаарын бохирдол
Хуваалцах