Өмнөд Солонгост байршуулдаг Америк цэргийн төлбөрийг шийдэж, тохиролцоонд хүрч чадсангүй
AНУ Өмнөд Солонгост 28 мянга 500 цэрэг байршуулсны төлбөрийг хэрхэх талаар хэлэлцсэн 2 өдрийн хурал лхагва гарагт дуусч, талууд тохиролцоонд хүрч чадсангүй. Хоёр улсын хооронд одоо үйлчилж байгаа гэрээ энэ сарын 31-нд дуусахаас өмнө болсон энэ уулзалтаар, Вашингтон Өмнөд Солонгосоос жилд 5 т
Мэдээллийн алба

AНУ Өмнөд Солонгост 28 мянга 500 цэрэг байршуулсны төлбөрийг хэрхэх талаар хэлэлцсэн 2 өдрийн хурал лхагва гарагт дуусч, талууд тохиролцоонд хүрч чадсангүй. Хоёр улсын хооронд одоо үйлчилж байгаа гэрээ энэ сарын 31-нд дуусахаас өмнө болсон энэ уулзалтаар, Вашингтон Өмнөд Солонгосоос жилд 5 тэрбум доллар шаардаад байгаа юм. Гэвч энэ нь Сөүлийн энэ жил төлөх мөнгөнөөс 5 дахин их төлбөр хэмээн төлөөлөгчид нь хэвлэлд ярьжээ.
Нэгэнт тохиролцоонд хүрч чадаагүй учраас өнгөрөгч онд талууд, хугацаа нь дуссан гэрээгээ сунгаж чадаагүй шиг энэ жил ч мөн тийм байдал үүсч байна. 2018 оны сүүлээр болсон уулзалтын дараа албаны хүмүүс дахин хуралдаж гэрээг өмнөхөөр нь үргэлжлүүлэх баримтад гарын үсэг зурсан юм. Энэ удаа ч мөн ирэх 1 дүгээр сард хэлэлцэхээр болжээ.
Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп холбоотнуудаа, тэр дундаа НАТО-гийн гишүүд, Япон улсуудад хандан батлан хамгаалахын зардлаа нэмэхийг шаардсан. Мөн 1950-аас 1953 оны дайны үеийн нөхцөл байдлын дагуу байрлаж байгаа Америк цэргүүдээс ашиг олж буй баян чинээлэг улс хэмээн Өмнөд Солонгосыг шүүмжилсээр ирсэн гэж хэвлэлүүд бичиж байна.


















