Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгост галт тэрэг мөргөлджээ

БНСУ-ын Тэгү хотын Чинсолдунг дүүрэгт Тэгү буудлын орчимд KTX компанийн харъяа зорчигч үйлчилгээний 2 галт тэрэг хоорондоо мөргөлдсөн хэрэг өнөөдөр өглөөний 07.17 цагийн үед гарчээ.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгост галт тэрэг мөргөлджээ
Өмнөд Солонгост галт тэрэг мөргөлджээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Тэгү хотын Чинсолдунг дүүрэгт Тэгү буудлын орчимд KTX компанийн харъяа зорчигч үйлчилгээний 2 галт тэрэг хоорондоо мөргөлдсөн хэрэг өнөөдөр өглөөний 07.17 цагийн үед гарчээ. Хоёр талаас ирж явсан галт тэрэгний зөрөн өнгөрөх хэсэгт төмөр замын шилжүүлэгч буруу байрласнаас үүдэн тус галт тэрэгнүүдийг нэгэн замд оруулснаас болж энэхүү осол гарчээ. Ослын улмаас 2 зорчигч хөнгөн бэртэж, галт тэрэгнүүд болон төмөр зам эвдэрчээ. Эвдэрч гэмтсэн замыг сэргээн засахад багагүй хугацаа зарцуулна гэж KTX компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Түлхүүр үг:гадаад мэдээ
Хуваалцах