Өмнөд Солонгост гурван хүнийг буудан хороогоод амиа егүүтгэсэн хэрэг гарчээ
Өчигдөр Өмнөд Солонгосын Сежон хотод зэвсэглэсэн этгээд дэлгүүрт орж гурван хүнийг буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн хэрэг гарсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.
Мэдээллийн алба

Өчигдөр Өмнөд Солонгосын Сежон хотод зэвсэглэсэн этгээд дэлгүүрт орж гурван хүнийг буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн хэрэг гарсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.
Халдлага үйлдсэн эрэгтэй нь хохирогчдын нэгийнх нь охин дүүгийн экс найз залуу байсан аж. Тэрээр халдлага үйлдэхээсээ хоёр цагийн өмнө цагдаагийн газарт хадгалуулсан байсан хоёр буугаа очиж авсан байжээ.
Өмнөд Солонгосын ихэнх эрэгтэйчүүд цэргийн албанд галт зэвсэг ашиглаж сурдаг боловч хувьдаа буу эзэмшихийг зөвшөөрдөггүй байна. Үүгээр ч зогсохгүй анчдын бууг цагдаагийн газар хадгалдаг аж.


















